НАСА нууц мэдээлэлтэй компьютеруудаа заржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

НАСА нууц мэдээлэлтэй компьютеруудаа заржээ

Маш чухал өгөгдлүүдийг нь устгалгүй, шалгаагүй компьютерүүдийг худалдаалсныхаа дараа АНУ-ын сансрын агентлаг НАСА ичгэвтэр байдалд оров. Дотоод хяналт, шалгалт хийсний дараа 10 компьютерийн өгөгдөл устгах шатыг алгассан байсныг тогтоожээ. Мөн худалдах гэж байсан өөр дөрвөн компьютерт зэвсгийн хяналтын журмын тухай хориотой мэдээ байсныг олж тогтоосон байна.

НАСА-ын сансрын хөлгийн үүрэг даалгавар дуусч байгаа тул дээрх компьютерүүдийг зарсан ажээ. НАСА-ын хамгийн сүүлийн сансрын нислэгийг 2011 оны зургаадугаар сард хийхээр товлосон байна.

Гэвч дээрх дөрвөөс гадна шалгалт огт хийгээгүй хэд хэдэн компьютерүүдийг худалдаалахаар зэхэж байгааг байцаагчид олж илрүүлжээ. Нэгэнт зарагдсан компьютерт ямар мэдээлэл үлдэж хоцорсныг мэдэх ямар ч боломжгүй бөгөөд мэдээллийг ашиглан адилхан төхөөрөмж, хэрэгсэл хийхгүй гэх баталгаа байхгүй байгаа нь НАСА-ын хувьд ноцтой түгшүүрийн бий болгож байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж