Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр сумын төвийн орчинд инженерийн шугам сүлжээний улмаас үүсээд байгаа овоолго шороо, ухмал нүх, суваг шуудууг дарж булан, орчныг нөхөн сэргээсэн байдалд хяналт тавих үеэр энэхүү зөрчлүүд гарсан байна. Барилгын ажил дууссанаас хойш хэсэг хугацааны дараа шугам сүлжээ суурилуулсан хэсгийн хөрс нь сууснаас хонхор хотгор үүсч эсвэл овоолоотой шороо хэвээр үлдэн орчны өнгө үзэмжийг гутаах төдийгүй хөрсийг бохирдуулж, доройтуулах нөхцөл болж байна. Гэтэл барилгын ажлыг гүйцэтгэсэн компаниудын дийлэнх нь орон нутгийн бус харьяалалтай байдгаас ажил дууссан л бол улсын комисст барилга байгууламжийг хүлээлгэж өгсөн болчихоод “сураг тасардаг”.
Иймд аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудыг зориулалтын дагуу ашиглаж хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байх, барилгын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан компаниуд хуулиар тогтоосон гурван жилийн хугацаа дуусгавар болох үед захиалагч, гүйцэтгэгч, эзэмшигчид хамтран барилга байгууламж төдийгүй гадны орчны тохижилтын байдалд үзлэг хийж, шаардагдах арга хэмжээ авч хэвших, энэ талын хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.