Оготно устгалд хяналт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Оготно устгалд хяналт тавьжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргын 308 тоот захирамжийн дагуу үлийн цагаан оготны устгалыг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50 хоногийн хугацаанд бэлчээрийн 40.0 мянган га талбайд энгийн механик, биологийн аргаар хийжээ. Тус ажилд Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Ургамал хамгааллын тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дахь заалтын дагуу бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготныг улсын төсвийн хөрөнгөөр устгаж байгаа устгалын ажлын үйл явц, гүйцэтгэлд хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгах зорилгоор  МХГ-ын Газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Лхагважав хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтанд  Есөнзүйл, Баян-Өндөр, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Өлзийт  сумын ЗДТГ, Сумдын Хүнс, Хөдөө аж ахуйн хяналтын улсын байцаагч 7, Байгаль орчны улсын байцаагч 7, 13 багийн Засаг дарга, 23 малчинг хамруулж, устгал хийсэн 7 сумын 13 багийн 40000 га талбай дахь  18 хяналтын цэг дээр очиж, устгал хийсэн үлийн тоо, эзэнтэй нүх, эзэнгүй нүхийг тоолох замаар үр дүнг тооцоход  аймгийн хэмжээгээр 82 хувьтай  гарчээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж