Технологийн сургууль шүүмжлэлд өртөв

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Технологийн сургууль шүүмжлэлд өртөв

Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим ээлжит “Коктейльтэй уулзалт”-аа зохион байгуулж, ШУТИСургуулийн Өвөрхангай аймаг дахь салбар Технологийн сургуулийн багш нар оролцлоо. Ширээний ард үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан ярилцдаг зарчмын дагуу ХАҮТ-ын гишүүдээс тус сургуулийн үйл ажиллагаатай холбоотой санал шүүмжлэл, асуултаа тавьж, Технологийн сургуулийн захирал н.Сайнжаргал, Технологийн сургуулийн дэд захирал Ц.Сосорбурам, Мэргэжлийн боловсрол хариуцсан дэд захирал А.Дуламсүрэн, Сургалтын албаны дарга Б.Оюумаа, Маркетингийн менежер П.Мөнхжаргал нар зохих хариултыг өгсөн юм. Гишүүдээс чадварлаг боловсон хүчин бэлтгэж чадаж байгаа эсэх, эргэх холбоо, ажлын байрны хангалт зэргийг сонирхож, орон нутагтаа хүнд машин механизмийн сургалт семинар, үйлчлэгчийн сургалт зэргийг зохион байгуулаач гэсэн саналыг тавьсан. Мөн тус сургуулийг бусад байгууллага, аж ахуйн нэгж, газруудтай уялдаа холбоотой ажиллах, төгссөн хүүхдүүдээ ХХҮХ-д бүртгүүлж ажлын байраар хангах, түншлэлээ хөгжүүлэх, маркетингийн үйл ажиллагаагаа нийгэмд илэрхийлэх тал дээр учир дутагдалдтай ажилладагийг хэлж, хатуухан шүүмжлээд авлаа. ШУТИС-ийн салбар Технологийн сургууль нь өөрийн болоод зэргэлдээх аймгуудын Соён гэгээрүүлэх гол төв байх ёстой хэмээн иргэдийн төлөөлөл үздэг аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж