Орон нутгийн удирдлагууд хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Орон нутгийн удирдлагууд хуралдана

Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит V хуралдаан энэ сарын 29 -нд хуралдахаар тов зарлажээ. Хуралдаанаар сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн 2010 оны ажлын тайлан, Арвайхээр суманд “Мянганы хөгжлийн зорилтыг тооцох үзүүлэлт”-ийг батлах тухай, 2010 онд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулсан тухай, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2010 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2011 оны үндсэн чиглэлийн тухай, сумын ОНЗЗ-ны байгууллагын 2010 оны төсвийн гүйцэтгэл, 2011 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах тухай гэсэн таван асуудлыг хэлэлцэнэ.

Б.Батчимэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж