Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар олгогдсон Алтангадас одон, хөдөлмөрийн хүндэт медалиудыг эздэд нь гардууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар тухайн салбартаа олон жил, үр бүтээлтэй ажиллаж өндөр амжилт гаргасан иргэдэд төрийн дээд одон медалийг гардуулсан байна. Тухайлбал ган замаа зурайлгаж, гал тэрэгний найдвартай ажиллагааг ханган ажиллаж, энэ салбартаа олон жил хөдөлмөрлөсөн Зодовын Сүрэнг Хөдөлмөрийн хүндэт медаль, Наранцэцэгийг Алтангадас одонгоор, Доржсүрэнгийн Мэндбаярыг МУЗГ-ын шагнал НХ-ийн хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнасан байна. Дархан өртөөнд олон жил идэвх зүтгэл гарган хөдөлмөрлөж, амжилт гаргасан иргэдийн шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Гүнчин гардуулжээ.
М.Дэлгэржаргал