Малчид малаа индексжүүлсэн даатгалд хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Малчид малаа индексжүүлсэн даатгалд хамруулжээ

Малын индексжүүлсэн даатгалыг Монгол улсын хэмжээнд 2006 оноос эхлэн хэрэгжүүлж эхлэж байгаа бол энэ оноос эхлэн манай аймаг энэ төсөлд хамрагдахаар болсон. Дархан-Уул аймгийн 112 малчин өрхийн 8300 гаруй толгой малыг энэ онд малын индексжүүлсэн даатгалд хамруулсан байна.

2006 оноос Увс, Хэнтий, Баянхонгор, Сүхбаатар аймагт хэрэгжиж байсан төслийг энэ оноос Булган, Завхан, Говь-Алтай, Дархан-Уул, Сэлэнгэ гэсэн таван аймагт нэмж хэрэгжүүлж байгаа билээ. Малын индексжүүлсэн даатгал төслийг Дэлхийн банк, Японы Засгийн газар, Швейцарийн Засгийн газрын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2012 он гэхэд бүх аймгийг хамруулахыг зорьж байгаа. 2010 оны хувьд манай аймаг энэ төсөлд хамрагдсан эхний жил тэр ч утгаараа нийт малчдын 8,5 хувь буюу 112 малчны малыг индексжүүлсэн даатгалд хамруулаад байгаа юм. Нийдээ 8305 малыг даатгаад байгаа бөгөөд Дархан сумын 55 малчин, Хонгор сумын 16 малчин, шарын гол сумын 27 малчны мал даатгалд  хамрагдаад байна. Харин Орхон сумын хувьд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчид болоод энэ талаар малчдын ойлголт хэр байгаа талаар тус сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Б.Алтансарнайгаа тодруулахад “Малаа индеэксжүүлсэн даатгалд даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд л нөхөн төлбөр авах юм. Сумын хэмжээнд ихээхэн хэмжээний хорогдол гарсан боловч Малын Индексжүүлсэн даатгал төсөлд хамрагдсан малчид өөрсдийн хичээл зүтгэлээр малаа онд мэнд оруулсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр хүлээн авах боломжтой. Харин сумын хэмжээнд хорогдол гараагүй байхад өөрийн хотонд  хорогдол гаргасан малчин нөхөн төлбөр авх боломжгүй, Сумын малын хорогдол гэдэг нь бүтэн жилийн мал  тооллогоос хагас жилийн мал тооллого хүртэлх ган зудын гамшиг, чоно нохойд бариулсэн, сураггүй алга болсон хулгайд алдсан мал орох ба хорогдлын сумын босго үзүүлэлт 6 хувь байна. Цаашид нэмнэ” гэлээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж