Хамгийн нимгэхэн смартфон

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Хамгийн нимгэхэн смартфон

Samsung компани дэлхийн хамгийн нимгэхэн буюу 8,49 мм зузаантай Galaxy S II смартфоныг толилуулж байна. Galaxy S II смартфон Google Android 2.3 үйлдлийн системд ажиллах бөгөөд хоёр цөмийн нэг гигагерц процессортой юм. Үйлдвэлэгчдийн хэлж байгаагаар энэ процессор нь өмнөх Galaxy S процессороос хоёр дахин их хүчин чадалтай, график систем нь тав дахин их үзүүлэлттэй аж.
Galaxy S II смартфон нь 4,27 инчийн Super AMOLED+ технологийн 480 пиксель дэлгэцтэй юм. Хоёр мега пиксель камер нь видео дуудлагын үүрэг гүйцэтгэх бөгөөд найман мега пиксель видео бичлэг хийх камертай байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж