
Microsoft шинэхэн системээ “Хэрэгцээт мэдээллүүдийг хамгаалах жагсаалт” (Tracking Protection Lists) хэмээн нэрлэжээ. Энэ нь системийг идэвхжүүлсний дараа хэрэглэгчид зөвхөн хэрэгцээт мэдээллээ олж унших боломжтой бөгөөд зарим нэг хэрэггүй зар сурталчилгаа зэрэг зүйлс татгалзах боломжтой гэсэн үг.
Энэхүү систем нь олон нийтэд нээлттэй бөгөөд бусадтай хуваалцсан тохиолдолд нөгөө хүн ч гэсэн тус системээр хамгаалуулах боломжтой болно. Microsoft компани шинээр бүтээсэн системийн жагсаалтуудыг бичих формат болон стандартыг гаргахаар ажиллаж байна. Энэхүү хэрэгслийн эхний загварыг 2011 оны эхээр IE9-д суулган гаргахаар болжээ.
Б. Энхцэцэг