Тутанхамоны баримлыг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Тутанхамоны баримлыг хулгайлжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ФОТО: www.sacred-destinations.com

    Египетийн үймээний үеэр Каирын музейгээс соёлын 18 үнэт бүтээл, үүний дотор фараон Тутанхамоны баримал хулгайлагдсан тухай Египетийн эртний түүх хариуцсан сайд Захи Хавасс мэдэгдэв.
    Каирын төвийн Тахрирын талбайд байрладаг музей нь сүүлийн долоо хоногуудад эрх баригчид ба сөрөг хүчнийхний сөргөлдөөний талбар болоод байсан юм. Тахрирт мөргөлдөөн гарсан нэгдүгээр сарын 28-ны өдөр музейд тоногчид халдсан юм. Музей рүү шатаагч бодисоор шидэлж, хажууд нь автомашинуудыг шатаан тэр хавьд хамгаалалт хийж байлаа. Сүүлийн өдрүүдэд музейг арми хамгаалалтдаа авсан билээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж