Сиднейд ер бусын онцгой зул сарын сvлд мод сvндэрлэж байна 18 фото

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Сиднейд ер бусын онцгой зул сарын сvлд мод сvндэрлэж байна 18 фото

Австралийн
Сидней хотын аялал жуулчлал, худалдааны гол тєвийн нэг болох The Rocks
єргєн чєлєєнд энэ сарын 28-ныг хvртэл маш євєрмєц шинэ жилийн сvлд мод
сvндэрлэх ажээ. Энэхvv євєрмєц мод нь дан ганц унадаг дугуйнуудаас
бvтсэн дэлхийн анхны сvлд мод юм. Долоон метр єндєртэй энэхvv унадаг
дугуйн сvлд модыг барьж босгоход найман долоо хоногийн хугацаа
шаардагдсан байна. Зуун ширхэг унадаг дугуйн эвлvvлж босгосон энэ сvлд
модыг Tree-Cycle хэмээн нэрлэж байгаа ба модыг босгоход хэрэглэгдсэн
зуун ширхэг хуучин унадаг дугуйг орон нутгийн дахин боловсруулах vйлдвэр
бvхий нэгэн компани хандивлажээ. Унадаг дугуйны их биеийг ногоон єнгийн
харин дугуйг нь янз бvрийн єнгийн шvршдэг будгаар будсанаар маш гоёмсог
єнгєнvvд бvрдэж, шєнийн гэрэлд яг л зул сарын гацуур модны єнгє єнгийн
гэрлэн чимэглэлийг санагдуулахуйц болжээ. The Rocks єргєн чєлєєнд
хуучин, хэрэггvй болсон эд зvйлсээр бvтсэн сvлд мод гурав дахь жилдээ
сvндэрлэж байгаа нь энэ бєгєєд эхний хоёр жил шилэн лонх болон
сандалнуудаас бvтсэн зул сарын сvлд моднууд сvндэрлэж байсан байна. 12-р
сарын 28-ны дараагаар энэхvv гоёмсог гацуур мод буцаад хаягдал унадаг
дугуй хэлбэртээ шилжих ба vvний засан сэлбэгдэж болохуйц хэсгийг ядуу
айлын хvvхдvvдэд зориулан дахин унадаг дугуй хийхэд ашиглах ажээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж