Nokia, Microsoft-ын түншлэлийн сөрөг тал

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Nokia, Microsoft-ын түншлэлийн сөрөг тал

Nokia компани саяхан Microsoft компанитай Windows Phone 7 смартфоны платформ дээр хамтран ажиллах тухайгаа зарлаж байсан. Энэ явдлаас Nokia компанийг одоог хүртэл түншилж ирсэн Symbian, MeeGo зэрэг платформуудад анхаарал хандуулахаа болино гэж ойлгож болно.
Цаашид хүмүүс Nokia-г сонговол Symbian, MeeGo зэрэг платформууд хэрэглээнээс гарна гэсэн үг хэдий биш ч гэлээ, Nokia-ийн хийсэн алхмын харгайгаар олон тооны ажилчид ажлын байргүй болох төлөвтэй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дэлхийн эргэн тойронд ажиллаж буй хөгжүүлэгч төвүүдээс нийтдээ 6000 орчим ажилчдыг цомхотгож магадгүй бөгөөд дотоодын зах зээл болох Финляндаас илүү олон тооны ажлын байрыг цөөлж болзошгүй гэнэ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж