Б.Хурцыг хорих хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг хорих хугацааг сунгалаа

Их Британийн шоронд хоригдож буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох хэргийн бэлтгэл шүүх хурал өчигдөр Лондонгийн шүүхэд 20 орчим минут үргэлжилж түүнийг үргэлжүүлэн 28 хоног хорих шийдвэр гарчээ. Монгол Улсын дипломат халдашгүй эрхтэй ажилтныг  баривчилсан нь хууль зүйн үндэслэлтэй юу гэдэг асуудлыг ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болох шүүх хурлаар хэлэлцэх юм. Мөн Лондонгийн шоронд хоригдож буй Б.Хурцтай Монгол Улсаас Их Британид суугаа Элчин сайд өнөөдөр уулзсан байна. Түүний биеийн байдал хэвийн байгаа гэнэ.  Өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр  тэрбээр Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудлаас олон улсын эрхзүйн хэм хэмжээ зөрчсөн гэх үндэслэлээр тус улсын эрх бүхий албанынхад баривчилагдсан билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж