Харри Поттер 700 саяыг олоод байна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Харри Поттер 700 саяыг олоод байна

Харри Поттер киноны төгсгөлийн анги хоёр ангитайгаар бүтээгдсэн. Үүний эхний анги болох "Harry Potter and the Deathly Hallows, Part 1" нээлтээ хийгээд 17 хонож байгаа билээ. Энэхүү кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо АНУ-ын box office-ыг тэргүүлж, гайхалтай амжилттай яваа ба нийт 700 саяыг олоод байгаа аж. Ийнхүү дэлхий даяар олсон 700 саяын орлогоороо өнгөрсөн долоо хоногийн box office-т тэргүүлээд байна. Харин дараагийн байранд урт үст гүнжийн түүх "Tangled", гуравдугаар байрт цэнхэр хорон санаат "Megamind"  оржээ.

Ингээд дэлхий даяар хамгийн их ашиг олж буй 10 киног танилцуулья.
 1. "Harry Potter and the Deathly Hallows I," өнгөрсөн долоо хоногт $54,519,218 ам.долларын ашиг олсон. 46 бүс нутгийн 10,876 театрт гарч байгаа. Нээлтээ хийгээд гурван долоо хоногийн дотор нийт $707,907,102 долларын ашиг олжээ.

2. "Tangled" өнгөрсөн долоо хоногт $20,422,915 долларын ашиг олсон. 15 бүс нутгийн 6,194 театрт гарч байгаа. Нээлтээ хийгээд хоёр долоо хоногийн дотор нийт $142,823,797 долларын ашиг олоод байна.

3. "Megamind" өнгөрсөн долоо хоногт $12,032,418 долларын ашиг олсон. 25 бүс нутгийн 5,386 театрт гарч байгаа. Нээлтээ хийгээд зургаан долоо хоногийн дотор $189,149,385 долларын ашиг олжээ.

4. "Space Battleship Yamato" өнгөрсөн долоо хоногт $6,401,968 ашиг олсон. Зөвхөн АНУ-д гарч байгаа. Нээлтээ хийгээд нэг долоо хоногийн дотор $11,440,827 долларын орлого олоод байна.

5. "Due Date" өнгөрсөн долоо хоногт $6,110,465 ашиг олсон, 37 бүс нутгийн 4,220 театрт гарч байгаа. Нээлтээ хийгээд таван долоо хоногийн дотор $170,109,264 орлого олоод байна.

6. "Jackass 3D" өнгөрсөн долоо хоногт $4,815,346 ашиг олж, 19 бүс нутгийн 918 театрт гарч байгаа. Нээлтээ хийгээд найман долоо хоногийн дотор $165,052,880 ашиг олоод байна.

7. "Saw 3D," өнгөрсөн долоо хоногт $3,712,281 ашиг олсон. 24 бүс нутгийн 800 театрт гарч байгаа. Нээлтээ хийгээд зургаан долоо хоногийн дотор $123,477,993 орлого олоод байна.

8. "Unstoppable" өнгөрсөн долоо хоногт $3,569,900 ашиг олсон, 31 бүс нутгийн 4,927 театрт гарч байгаа. Нээлтээ хийгээд дөрвөн долоо хоногийн дотор $114,941,970 ашиг олоод байна.

9. "You Will Meet a Tall Dark Stranger" өнгөрсөн долоо хоногт $3,216,038, 13 бүс нутгийн 322 театрт гарч байгаа. Нээлтээ хийгээд 15 долоо хоногийн дотор $23,681,395 ашиг олоод байна.

10. "Jjae Jjae Han Romance" өнгөрсөн долоо хоногт $3,200,331. Зөвхөн АНУ-д гарч байгаа. Нийт $4,025,082 ашиг олоод байгаа.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж