Өнөөдөр авлигын эсрэг өдөр

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Өнөөдөр авлигын эсрэг өдөр

Өнөөдөр авлигын эсрэг өдөрийг Монгол Улс даяар тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан төрийн ордонд авлигаас урьдчлан сэргийлэх тухай “Шударга ёс, хариуцлагын тогтолцоо, хөгжил цэцэглэлийг дэмжинэ” сэдвээр АНУ-ын Азийн сан авлигын түвшин тогтоох 10 дахь судалгааны тайланг танилцууллаа. Энэ асуудалтай холбоотойгоор  Монгол Улсын УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар Авлигын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлгээс Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч уран бүтээлчдийн дунд “Сонирхолын зөрчил Монгол Улсад” сэдвийн хүрээнд олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор бодит баримтад тулгуурласан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнгө аяс, чиглэлээр бичигдсэн нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна. Уралдаанд оролцох бүтээлд, аль нэг сонин, мэдээллийн вэб сайтад нийтлэгдсэн, телевизээр цацагдсан байх шаардлага тавьж байгаа бөгөөд хэвлэмэл болон цацагдсан телевизийн нэвтрүүлгийн бичлэгийн хэлбэрээр 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Авилгын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлэгт ирүүлэх аж.

Уралдаанд тэргүүн байр эзэлсэн сэтгүүлчдэд 500-аас 100 мянган төгрөгийн шагнал урамшуулал олгох юм байна.

Б.Алтансүх   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж