ТА Авлигатай тэмцэх газарт шалгуулахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

ТА Авлигатай тэмцэх газарт шалгуулахад бэлэн үү?

Манай түшээд авлигад идэгдэж дууслаа хэмээн хүн бүр хэлдэг. Тиймээс хардлагад их өртдөг, авлигад өртөх өндөр магадлалтай гэгддэг. Манай сонин УИХ-ын гишүүд төрийн албан хаагч томоохон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс “Та авлигатай тэмцэх газар шалгуулахад бэлэн үү?” гэсэн асуултад хариулт авч байгаа билээ. Түүний үргэлжлэлийг хүргэж байна.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү:

-Бэлэн байна. Өмнөх онд ч гэсэн хөрөнгө орлогын мэдүү­лэг өгч түүнийхээ дагуу АТГ-т шалгуулсан. Энэ онд мөн тэр журмаараа өмнөх оныхоос юу хасагдсан, нэмэгдсэн тухай мэ­дүүлгээ өгөх байх.
Ямар нэгэн замбараагүй асуудал байхгүй учраас хэзээ ч шалгуу­лахад бэлэн байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Шалгах шаардлага байгаа бол шалгуулахад бэлэн байна. Би өмнө нь баялаг бүтээх бизнесийн салбарт ажиллаж байсан. Энэ үедээ буюу “Bridge” группээ удирдаж байхдаа сайн татвар төлөгч байсан. Надад хамааралтай ямар өмч байдаг нь хөрөнгө орлогын мэдүүлэгт тодорхой тусгагдсан.

УИХ-ын гишүүн Д.Загджав:

-Шалгалт ирсэн цагт нь шалгуулахад бэлэн байна. Түүнд асуудал байхгүй. Жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг.

УИХ-ын гишүүн Р.Буд:

-Шалгуулахад бэлэн байна. АТГ-т хууль гарснаас хойш хө­рөнгө орлогын мэдүүлэг өгч бай­на.

Гадаад харилцааны дэд сайд Б.Болор:

-Шалгаж болно шүү дээ. Тэр эрх нь байгаа юм чинь. Надад ямар ч асуудал байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-АТГ-т шалгуулахын  өмнө хө­рөнгө орлогын мэдүүлэг өгдөг. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хоёрдугаар сарын 16-н ор­чимд өгдөг. Одоогоор он га­раагүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн З.Алтай:

-Надаас юуг нь шалгадаг юм бэ. Би байгаа хөрөнгөө нө­гөө хөрөнгө орлогын мэ­дүүлэгт тусгасан. Би ч өөрөө бизнес хийдэг том гар биш шүү дээ. Цалингаас цалингийн хооронд амьдардаг хүн. Надад өөр шахаа, найраа энэ тэр гэх юм байхгүй. Ганц бие даагч. Тэгэхээр ганц надаас юм хайгаад дэмий.

Б.ДАВАА
С.ЭНХЗАЯА

Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ"  сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж