Америкт орон сууцны борлуулалт сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Америкт орон сууцны борлуулалт сайжирчээ

Шинэ он гарсаар АНУ-д шинэ орон сууцны борлуулалт өмнөх сараас 18 хувиар нэмэгдсэн гэж тус улсын Худалдааны яамнаас мэдээллээ. Дээрх үзүүлэлт ийнхүү 1992 оноос хойш байгаагүй ихээр өсөхөд АНУ-ын баруун нутгаар орон сууцны борлуулалт 72 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Гэхдээ орон сууцны борлуулалтын мэдээнд JPMorgan Chase & Co-гийн эдийн засагч Daniel Silver ихэд болгоомжилж “Баруун эргээр борлуулалт ийм ихээр нэмэгдсэн нь сэжиг бүхий харагдаж байна. Магадгүй орон сууцны борлуулалтын тоо бусад үзүүлэлтээс багагүй хоцорч байж мэднэ. Хөдөлмөр эрхлэлт нэмэгдээд эдийн засаг тогтворжихын хэрээр орон сууцны зах зээл ч сайжирна, Чухам тэр цаг үе хэзээ гэдгийг таах боломжгүй” гэж хэлжээ.
Орон сууцны борлуулалтыг жилээр авч үзвэл, 2010 онд нийт 321,000 шинэ орон сууц борлогдсоноор өмнөх оны үзүүлэлтээс 14 хувиар бага буюу 1963 оноос хойш байгаагүйгээр муу гарчээ. Харин энэ оны эхний сард энэ тоо 329,000-д хүрсэн юм.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж