Тэргүүний нөхөн сэргээгч компанийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Тэргүүний нөхөн сэргээгч компанийг шалгаруулна

Уул уурхайн үйл ажиллагааны явцад эвдрэлд орсон газрыг хуулийн дагуу, сайн нөхөн сэргээсэн тэргүүний аж ахуйн нэгж, ажилтанг Ашигт малтмалын газраас шалгаруулахаар болжээ.  Учир нь Монголын уул уурхайн салбарын 88 жилийн ойн босгон дээр уул уурхайн компаниудын эрдэс баялгийг зохистой ашиглах байгаль орчныг хамгаалан байгальд халгүй техник, технологи нэвтрүүлэх талаар хийж байгаа ажилд үнэлэлт өгч, үйлдвэрлэлийн явцад эвдэрсэн газрыг стандартын дагуу нөхөн сэргээх үйл ажиллагааг урамшуулахад оршиж буй аж.  Уул уурхайн үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийж тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгасан ажлаа бүрэн гүйцэд чанартай хийсэн нэг аж ахуйн нэгж, байгууллагад “Байгаль орчноо хайрлан хамгаалж нөхөн сэргээгч тэргүүний аж ахуй нэгж” өргөмжлөл, цом, байгаль орчны асуудал хариуцсан нэг ажилтанд “ Байгаль орчныг хайрлан дээдлэгч тэргүүний ажилтан” өргөмжлөл, мөнгөн шагнал олгох гэнэ.  

Ж.ГЭГЭЭ
 
     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж