Арванхоёрдугаар сарын 9

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 9

Арванхоёрдугаар сарын 9-ний баяр

Авлигатай тэмцэх олон улсын өдөр

НҮБ-ын санаачилгаар Авлигатай тэмцэх олон улсын өдрийг (International Day Against Corruption) тэмдэглэх бөгөөд анх Мексикийн Мерида хотноо 2003 онд болсон дээд төвшний Улс төрийн бага хуралдаан дээр 2003 оны арваннэгдүгээр сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан Авлигын эсрэг конвенцид гарын үсэг зурах ёслол нээгдсэн байлаа.

Уг конвенцид нэгдсэн орнууд төсвийн хөрөнгийг завших мөн авлигын мөнгө угаах, авлига авах зэргийг эрүүгийн хэрэг болгон зарлаж байх үүргийг авсан гэж болно. 2003 оны Конвенци нь ийм төрлийн анхны бичиг баримт бөгөөд авлига нь үндэсний эрх ашигт  хохиролтой бүх орнуудын хувьд чухал бичиг баримт билээ.

Танзани улсын өдөр

Нэгдсэн Танзани улсын хэсэг бүрт нь улсын өдрөө тус тусдаа тэмдэглэдэг. 1961 оны энэ өдөр Их Британиас жилийн дараа тусдаа улс болсон эх газрын хэсэг болох Танганьика тусгаар тогтнолоо авсан байна.  Тиймээс улсын өдрийг 1962 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Мөн 1961 оны арванхоёрдугаар сарын 10-нд Занзибар гэх арлын хэсэг нь тусгаар тогтнолоо зарлажээ. Тэр хоёр орон нэгдэж 1964 онд Танзани улсыг үүсгэсэн нийтийн үндэсний баяр нь дөрөвдүгээр сарын 26-нд тэмдэглэгддэг.

Өдрийн ишлэл

“Ямар ч шинжлэх ухаан, одон орон ч, физик ч, хими ч биологи ч байсан засаглал шаардлагатайг баталдаггүй”

(Петр Алексеевич Кропоткин 1842 оны арванхоёрдугаар сарын 9-нд төржээ)

Оросын нэрт эрдэмтэн-нэвтэрхий толийг бүтээгч  Петр Алексеевич Кропоткин газар зүй, геологи, биологи, гүн ухаан ба түүх, уран зохиолд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм. Мөн тэрээр олон улсын анархист хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч бөгөөд онолч, хувьсгалч гэдгээрээ ихээхэн алдартай. Улс төрийн сурталчилгааны төлөө Петропавловскийн цайзад хоригдож байхдаа “Мөсөн галавын үеийн тухай судалгаа” номоо бичсэн байв. Шоронгоос оргоод бараг 40 жил хилийн чанадад амьдарчээ.

Бусад ишлэлээс: “Төрийн захиргааны төлөвлөгөөг үйлдэгч бүх ноёд, өөрийн зөгнөлд гарын үсгээ мутарлахаас өмнө бодит амьдралаар дамжмаар юм. Тэгвэл цэргийн пирамидын хэлбэрээр ирээдүйн нийгмийг байгуулах төслүүд цөөрөхсөн”
“Найдвар бол ер нь цөхрөлт биш л дээ… амжилттай хувьсгалыг төрүүлдэг юм”
“Тэгш эрхгүйгээр шударга ёс үгүй. Шударга ёсгүйгээр ёс зүй үгүй”
“Хүмүүс нь байгууллагаас хамаагүй дээр”

Үйл явдал

Чикагогийн Левант Ричардсон  дугуйтай тэшүүрийн патентыг авчээ

1884 он: Анх зохион бүтээгч Жозеф Мерлин Лондон хотноо 1760 онд болсон нэгэн багт наадам дээр төмөр дугуйтай шаахайтайгаар ирж байсан нь дэлхийн анхны дугуйтай тэшүүр байжээ. Тэрээр хийл тоглон танхимаар гулгаж яваад тэнцвэр алдан асар том толийг мөргөн хагалж байлаа.

Роберт Джон Тайерс гэдэг хүн 1823 онд «Ролито» гэж нэрлэгдсэн дугуйтай тэшүүрийг хийсэн байв. Гутлынхаа уланд тэрээр таван дугуйг дараалан байрлуулсан байжээ. Гэхдээ түүний зохион бүтээсэн тэшүүрийг анзааралгүй өнгөрсөн байна. Дараа нь 1863 онд Америкийн Жеймс Плаймптон хос дөрвөн дугуйтай тэшүүрийг бүтээсэн ба түүгээр хойшоо урагшаа эргэлдэн  явж болох байлаа. Шариктай подшипник гэх төхөөрөмж зохиогдсоны дараа 1884 онд дугуйтай тэшүүр хурд ба хөдөлгөөн сайтай болж дэлгэрч эхэлсэн байна. Ролеруудын клуб хүртэл үүсчээ. Тэр жилийн энэ өдөр Чикагогийн Левант Ричардсон өөрийн бүтээсэн дугуйтай тэшүүрт патент авсан байв. Түүний төрсөн хотод 1902 онд 7000 хүн цугларч анхны роллердромыг нээжээ. Нью-Йоркийн Мэдисон Сквер Гарден гудамжинд 1908 онд роликаар гулгах нийтийн зугаалгын талбай нээгдсэн ба дэлхий даяар хэдэн зуун талбай ажиллаж эхэлсэн байлаа. Роликийг 1960 онд хуванцараар хийх болов. 1980-аад оны эхээр жинхэнэ роликийн дэлгэрэлт болжээ. Тэр цагт 4000 гаруй роллеруудын диско ажиллаж байлаа. 1990-ээд оны дунд үе хүртэл уулын цанынх шиг хатуу шаахайд ролик бэхлэгдсэн байв. К2 компани 1995 онд хамгийн анхны зөөлөн шаахайтай роликийг гаргасан нь түүнийг улам алдартай болгосон билээ. 1997 онд Америкийн Upsidedown компани байгуулагдан  Damocles гэх анхны загвараа гаргасан нь энд нэг ёсны хувьсгал болсон юм. Түүний олон хэсгийг сольж салгаж болох байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж