Өнгөрсөн гурван сарын хугацаанд авлига өгсөн айл өрхийн хувь хэмжээ буурсан үзүүлэлт гарсан байна. Харин энэ нөхцөл байдал эсэргээрээ авлигад өгсөн мөнгөн дүнгийн хэмжээ өссөн дүн мэдээ гарчээ. Авлигын түвшин тогтоох асуудлаар АНУ-ын Азийн сан, Сант марал сантай хамтран 2010 оны 9-10 дугаар сарын хооронд нийгмийн олон түвшний иргэдийг хамруулан санамсаргүй байдлаар түүвэр судалгаа хийсэн байна. Тус судалгаанд оролцсон нийт иргэдийн санамсаргүй байдлаар хийсэн сонголтыг ашиглаж, шууд ярилцлагын аргаар нийт мянган иргэнийг судалгаанд хамруулсан байна. Уг судалгаанаас харахад айл өрхүүд нийт 38.8 тэрбум төгрөгийг авлигад өгсөн бол Монгол Улсын нийт өрхийн 13 хувь нь хахууль төлсөн гэж мэдэгджээ. Гэсэн ч уг үзүүлэлт нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гарсан хамгийн бага үзүүлэлт гэж тооцогдож байгаа гэнэ. Харин өмнө нь явуулж байсан судалгаагаар хамгийн өндөр гарч байсан үзүүлэлт нь 2008 оны 9 дүгээр сарын судалгаагаар 28 хувь гарч байж ээ.
Уг судалгааг анх 2006 оноос эхэлж өнөөг хүртэл 4 дэх жилдээ явуулж байгаа аж. Тус судалгаа нь өрийн түвшний авилгын тохиолдол, түүний шалтгаан, цар хүрээ, хор уршиг болон иргэдийн дунд авлигын талаарх хандлага төсөөлөлд гарч байгаа өөрчлөлтийг бодитоор тогтоох бодит боломж гэж үзэж байгаа аж.
Б.Алтансүх