Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, улсын байцаагч, мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт өнөөдөр эхэллээ. Уг сургалт гурван өдөр үргэлжлэх юм. Сургалтад тус хамгаалалтын захиргааны таван хэсгийн 26 байгаль хамгаалагч, мэдээллийн төвийн таван эрхлэгч, нийт 46 хүн хамрагдаж байна. Сургалтын үеэр тус газрын байгаль хамгаалагч, байцаагч нар 2010 оны ажлаа дүгнэж, ирэх 2011 онд хийх ажлаа төлөвлөн ярилцах гэнэ.
Ж.ГЭГЭЭ
Ж.ГЭГЭЭ