Сүүлийн жилүүдэд Дэлхий нийтийн хүрээнд “Flash mob” хэмээх шинэ ойлголт гараад удаагүй байна. Өнгөрсөн 2008 оны сонгуулийн үр дүнгээс үүдэж өрнөсөн долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотойгоор Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан "гацалт" буюу “flash mob” хөдөлгөөн зохион байгуулж байсан юм. Харин өнөөдөр нийслэлийн төв талбай буюу Сүхбаатарын талбайд дээрхитэй адил арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь Коммунист нийгмийг шүүмжилсэн сэдэвтэй бөгөөд гацалтын үеэр залуучууд 1990 оноос өмнөх чөлөөт Ардчилсан нийгмийг шүүмжилж байсан утга агуулгыг дүрсэлсэн 1989-1990 оны бүх нийтийн жагсаал, цуглааныг илэрхийлсэн уриа лоозон барьж, 3 минут хөдөлгөөнгүй зогсох гэнэ.
Тодруулж хэлбэл уг арга хэмжээг Ардчилсан намаас Ардчилсан хувьсгалын баярын өдрийг угтан 2010 оны 12-р сарын 09-ний 12:00 цагт зохион байгуулах гэж байгаа бөгөөд нийт залуучуудад хандан энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан тэдэнд Ардчилсан хувьсгалын түүхэн цаг үеийн талаар мэдрүүлж, залуучуудад дуу хоолойгоо өөрсдийнхөөрөө илэрхийлэх боломж олгох зорилготой гэнэ.
Б.Алтансүх