Түлш эрчим хүчний бодлогыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Түлш эрчим хүчний бодлогыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түлш эрчим хүчний бодлогын талаар авах зарим арга хэмжээний талаарх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хувьчлах шаардлагатай гэх саналыг УИХ-ын гишүүн Л.Ганбямба онцолж байсан хэдий ч ажлын хэсгийнхэн “УИХ-аас баталсан хувьчлалын чиглэл гэж бий. Үүний дагуу бэлтгэл ажлыг хийж байгаа. Тэгэхээр хувьчлах асуудал ихээхэн зүйлээс хамааралтайгаар хэрэгжих боломжгүй байна” гэх тайлбарыг хийв. Мөн ханшийн үнийн зөрүүнээс үүссэн алдаглыг Засгийн газар өөртөө хүлээснээр эрчим хүчний салбар зах зээлийн горимд шилжих боломж нэмэгдэх боломжтой гэдгийг танилцуулав.

Эрчим хүчний салбарт оруулсан үр ашиггүй хөрөнгө оруулалтын талаар энэ үеэр сөхөгдөж байгаа бөгөөд Ц.Шинэбаяр “Ховд аймгийн Үенч сумаас эхлээд гурван суманд нийт 2.3 тэрбум төгрөг зарцуулсан бол мөн л үр дүнгүй болсон.  Тайширын цахилгаан станц, Дөргөний усан цахилгаан станц гээд 10 тэрбум төгрөгнөөс дээш станцуудын үр дүн гараагүй. Хичнээн олон нар салхины цахилгаан станц барьж салхинд хийсгэсэн бэ” гэдэг талаар тооцоо судалгаа байгаа эсэхийг ажлын хэсгийнхэнээс асуув. Одоогоор сэргээгдэх эрчим хүчний цахилгааны эх үүсвэрийн талаар нарийвчилсан судалгаа гараагүй байгаа бөгөөд ажлын хэсэг энэ тооцоог гарган Байнгын хорооны хуралдаан дээр танилцуулахаа илэрхийллээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж