Цагдаа нар мэдлэгээрээ өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Цагдаа нар мэдлэгээрээ өрсөлдөв

Ахлагч бүрэлдэхүүний зөвлөлгөөнийг угтаж  “Судлаач цагдаа 2010” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг НЦГ-аас зохион байгуулжээ.

Эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд “Ахлагч нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах асуудал” сэдвийн хүрээнд 16 анги байгууллагын 84 ахлагч бүрэлдэхүүн  оюун ухаан,эрдэм мэдлэгээ уралдуулан оролцсоноос  гуравдугаар шатанд зургаан илтгэл шалгарсан байна. илтгэлийн тэргүүн байрыг  цагдаагийн ахлах ахлагч Х.Батөлзий эзэлсэн бол  БЗД-ийн ЦХ-ийн цагдаа,цагдаагийн ахлах ахлагч Г.Чинбат, НХЭГ-ын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Батнаран нар удаалж НЦГ-ын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ. Мөн тусгай байранд   цагдаагийн дэд ахлагч Г.Нарангарав, цагдаагийн ахлах ахлагч Д.Амартүвшин, цагдаагийн ахлах ахлагч Т.Баярмагнай нар тус тус шалгарсан байна.

Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнээс үүргээ гүйцэтгэж ажиллах нөхцөл бололцоо, тулгамдаж буй асуудал, ажлын эрх зүйн зохицуулалт, өөрийгөө хөгжүүлэх,боловсруулах, мэдлэгээ боловсролоо дээшлүүлэхэд анхаарах асуудал,ёс зүй, ажлын хариуцлага, менежментийн талаар өөрсдийн санал бодлоо боловсруулж олон сэдвийг хөндөж оролцсон  эрдэм шинжилгээний илтгэлүүдийг тавьжээ.

С.Отгон

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж