Сонгинохайрхан дүүргийн VI хороонд есөн хүний наймыг нь хутгалж хөнөөн, гэрийг нь галдан шатаасан хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Харин саяхан 25 настай залууг нэмж сэжигтнээр татжээ. Уг хэрэг гарснаас хойшхи хугацаанд талийгаачийн хуучин нөхөр Г, хохирогчдын гэрээр орж гардаг байсан Б нарын хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгасан ч өнөөдрийг хүртэл гэм буруутныг илрүүлээгүй байна.
Өнгөрөгч сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн VI хорооны задгайд оршин суух Б гэгч эмэгтэйгийн гэрт байсан таван хүүхэд, дөрвөн том хүний наймыг нь хутгалж, хэргийн ул мөрөө баллахын тулд гэртэй нь шатаасан ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг шалгах ажлын хэсгийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа А.Дулаанжаргал ахлан ажиллаж байгаа юм.
С.Отгон