Амь үрэгдсэн эмэгтэйн гэр бүлийнхэн Солонгос улсыг зорино

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Амь үрэгдсэн эмэгтэйн гэр бүлийнхэн Солонгос улсыг зорино

БНСУ-ын Чоннам Нажу дүүрэгт  бусдын гарт амь үрэгдсэн  26 настай Г-ийн гэр бүлийнхэн өнөөдөр БНСУ-ыг зорих гэнэ.  Тэд  охиных нь амь насыг бүрэлгэсэн  хэрэгт яллагдагчаар татагдсан  тус улсын иргэн 34 настай Янгын шүүх хуралд оролцох юм.  Уг шүүх хурал өмнө нь  арваннэгдүгээр сарын 14-ны өдөр товлогдсон ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байна. Харин энэ удаагийн шүүх хурал энэ сарын 14-ны өдөр Чоннам Нажуд болно. БНСУ-ын хуульд зааснаар хохирогчид өмгөөлөгчөөр хангагдахгүй харин шүүгдэгч өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцохоор заасан байдаг аж. Монгол Улсын иргэн Г-ийг хороосон этгээд дээд боловсролтой багш мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж