Цаазын ял сонссон Н.Мөнх-Оргил давж заалдлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Цаазын ял сонссон Н.Мөнх-Оргил давж заалдлаа

Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон  Н.Мөнх-Оргил  анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ,давж заалдах хүсэлтээ нийслэлийн Шүүхэд  гаргасан байна. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 1-ний өдөр  Чингэлтэй дүүргийн шүүхэд болж  улсын яллагчаар гавьяат хуульч Т.Жадамбаа, өмгөөлөгчөөр Р.Насанжаргал нар оролцсон юм. Тэрбээр дээрх жигшүүрт хэрэг үйлдэхээс өмнө Баянгол дүүрэгт бага насны охидыг хүчирхийлж алахыг завдсан хэрэгт ч яллуулсан билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж