Өнөөдөр төрийн ордонд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх талаар “Монгол Улсад хүн худалдаалахтай тэмцэх” төслийн хаалтын хурал болж байна. Уг хуралд Монгол Улсын шадар сайд М.Энхболд мөн ГХЯ-ны гэрээ, эрх зүйн газрын захирал Ч.Баттөмөр, мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар оролцож үг хэлэх аж.
Төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран хийсэн судалгаагаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогсдын дийлэнхи хувь нь бусдын нөлөөнд автсан байдаг гэнэ. Мөн элдэв зарын дагуу ажил олгох нэрээр гадаад улсад зуучлан явуулах зэрэгт голдуу хууртаж мэхлэгдсэн байдаг гэж судалгааны үр дүн гарсан байна. Дээрхи үйлдлээр зогсохгүй хэн нэгний хүчинд автсан болон аргагүй нөхцөл байдлын улмаас, мөн ойр дотны хүний дарамтнаас шалтгаалан биеэ үнэлэх болдог байна. Харин бэлгийн мөлжлөгөд өртөж байгаа хүмүүсийн 30 орчим хувь нь 18-21 насны эмэгтэйчүүд байгаа нь хүн худалдаалах гэмт хэрэг нийгмийн тулгамдсан асуудал болоод зогсохгүй хурцадмал асуудал болгож байгаа аж.
Б.Алтансүх