Хар тамхи зөөвөрлөсөн, тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Эрүүгийн хэрэгт татагдсан Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт холбогдох хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 11.00 цагаас хэлэлцэнэ. Шүүх хуралд улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат оролцох юм байна. Мансууруулах төрлийн бодис удаа дараа хил дамнуулан зөөвөрлөсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар БНХАУ-ын ардын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Л.Байгалмаатай холбоотой болох зарим баримтууд ч мөрдөн байцаалтын явцад олдсон аж.
Н.Түвшин