Тагнуулын Ерөнхий газраас Ж.Сүхээг шалгаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Тагнуулын Ерөнхий газраас Ж.Сүхээг шалгаагүй гэв

Дэлхийн нийтийн анхаарлыг татаж дуулиан тариад буй Wikileaks cайтад  Хойд Солонгостой  2009 оны наймдугаар сарын 11-ний өдөр манай улсын хийсэн нууцын зэрэглэлтэй уулзалтад Гадаад харилцааны яамны Ази хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Сүхээ оролцсон бөгөөд  АНУ руу нууц баримт дамжуулсан тухай дурдагдсан билээ. Зарим хэвлэлээр  үүнтэй холбогдуулан Ж.Сүхээг Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан. Харин албаны эх сурвалж “ Ж.Сүхээд хэрэг үүсгэн шалгаагүй” гэсэн хариулт өгсөн бол Гадаад харилцааны яамны зүгээс “Төрийн нарийн бичгийн дарга гадаад томилолтоор явсан. Тиймээс энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх болоогүй” гэв.  Уг мэдээлэлд нэр нь дурдагдаад байгаа Ж.Сүхээ өдгөө Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын зөвлөхийн албыг хашиж байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж