Оюутолгойн ТУЗ юу хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ТУЗ юу хэлэлцэв

Өчигдөр болсон  Оюутолгой ХК-ийн Төлөөлөн удирдах /ТУЗ/-ийн хурлын талаар өнөөдөр албан ёсны мэдээлэл өгөх талаар бид мэдээлсэн билээ. Одоогоор
ТУЗ-ын хурлаар өнгөрсөн жилийн ажлын тайлан болон ирэх жилийн
төлөвлөгөөгөө баталсан гэснээс өөр мэдээлэл байхгүй байгаа юм.  Хуралд
ТУЗ-ын бүх гишүүд оролцсон байна. ТУЗ-д Питер Мередит, Жон Макен,  Сэм
Риггалл, Уиллиам (Билл) Уэлд, Эндрю Хардинг нар хөрөнгө оруулагч талыг, 
Нацагийн Багабанди, Пунцагийн Цагаан, Чулууны Ганболд нар Монгол Улсын
Засгийн газрыг төлөөлдөг. Тус компанийн ТУЗ улирал бүр нэг удаа
хуралдаж, тайлан болон үйл ажиллагаатай танилцаж, зохих асуудлуудад
чиглэл өгөх шийдвэр гаргадаг. Харин энэ удаагийн хувьд гол бүтээн
байгуулалт эхлэх ирэх жилийн төлөвлөгөө, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж
байгаагаараа онцлог гэж үзэж байгаа. Түүнээс гадна Хувь
нийлүүлэгчдийн гэрээний дагуу давуу эрхийн хувьцаа гаргах асуудлыг
хэлэлцэнэ гэж байсан. Ийн давуу эрхийн хувьцаа гаргаснаар Монгол Улсын
Засгийн газрын эзэмшиж буй 34 хувь үнэгүйднэ  гэсэн дуулиан дэгдээд
байгаа . Гэхдээ энэ талаар компанийн зүгээс одоогоор ямар нэгэн мэдээлэл,
тайлбар өгөөгүй байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж