
Тэдний ярьснаар, Клинтоны “Миний амьдрал” дурсамжийг уншсаны дараа уг дуурийг бичих санаа төрсөн гэнэ. Эхийнхээ тухай яруу тод бичсэн Клинтоны номын зургадугаар бүлэг маш их сэтгэгдлийг төрүүлж билээ хэмээн дуурийн хөгжмийг бичсэн Монтгомери хатагтай хэлэв. Нэгэн бүлэгт дуурийн үйл явдал 1959 оны нэг өдөр Клинтоныг 13 настай байхад Хот-Спрингс хотод өрнөнө. Дуурийн анхны тоглолт өнгөрсөн сард Арканзас хотноо 60 үзэгчдийн өмнө амжилттай болсон гэнэ. Зохиогчид цаашид дуурийн үзэгдлийг дөрвөөс долоо болгон өргөтгөөд мужаасаа бусад нутагт үзүүлэхээр төлөвлөжээ.
Билл Клинтоны намтрын дурсамж 2004 онд хэвлэгдээж, уншигчдаас өндөр үнэлгээг авсан юм. 1000 гаруй хуудастай ном хоёр сая гаруй хувиар зарагдсан байлаа.