“Оюутолгой”-н ТУЗ-ийн хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н ТУЗ-ийн хурал өндөрлөв

Өнөөдөр
эхэлсэн Оюутолгой ХК-ийн Төлөөлөн удирдах /ТУЗ/-ийн хурал өндөрлөлөө.
ТУЗ-ын хурлаар өнгөрсөн жилийн ажлын тайлан болон ирэх жилийн
төлөвлөгөөгөө баталсан гэснээс өөр мэдээлэл байхгүй байна. ТУЗ-ийн
хуралдааны талаарх мэдээллийг албан ёсоор маргааш өгнө гэлээ. Хуралд
ТУЗ-ын бүх гишүүд оролцсон байна. ТУЗ-д Питер Мередит, Жон Макен,  Сэм
Риггалл, Уиллиам (Билл) Уэлд, Эндрю Хардинг нар хөрөнгө оруулагч талыг, 
Нацагийн Багабанди, Пунцагийн Цагаан, Чулууны Ганболд нар Монгол Улсын
Засгийн газрыг төлөөлдөг. Тус компанийн ТУЗ улирал бүр нэг удаа
хуралдаж, тайлан болон үйл ажиллагаатай танилцаж, зохих асуудлуудад
чиглэл өгөх шийдвэр гаргадаг. Харин энэ удаагийн хувьд гол бүтээн
байгуулалт эхлэх ирэх жилийн төлөвлөгөө, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж
байгаагаараа онцлог гэж үзэж байгаа. Түүнээс гадна Хувь
нийлүүлэгчдийн гэрээний дагуу давуу эрхийн хувьцаа гаргах асуудлыг
хэлэлцэнэ гэж байсан. Ийн давуу эрхийн хувьцаа гаргаснаар Монгол Улсын
Засгийн газрын эзэмшиж буй 34 хувь үнэгүйднэ  гэсэн дуулиан дэгдээд
байгаа билээ. Гэхдээ энэ талаар компанийн зүгээс одоогоор ямар нэгэн мэдээлэл,
тайлбар өгөөгүй байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж