
Дэлхийн 54 улсын 80 гаруй соёлын өв ЮНЕСКО-гийн конвенцийн дагуу бүртгүүлээд байгаа юм. Үүнд Монголын найман соёлын өв буюу морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол тууль, Монголын уламжлалт биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монголын уламжлалт хөөмийн урлаг, Монголын уламжлалт баяр “Наадам”, шувуучлахуйн уламжлал багтдаг аж.
Манай улсаас ЮНЕСКО-гийн соёлын өвд энэ жил нэмж бүртгүүлсэн хөөмий урлаг, монгол наадам, шувуучлахуйн уламжлал өвүүд энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахтай давцсан бүртгэгдэж байсан тул хараахан орж амжаагүй юм байна.
Энд зөвхөн монголын соёлын өв төдийгүй дэлхийн соёлын өвүүд дэлгэгдсэн юм. Үзэсгэлэн тав хоног үргэлжилнэ.
Г.Даша