“Facebook” профайл хуудсаа шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Facebook” профайл хуудсаа шинэчилнэ

“Facebook” олон нийтийн сүлжээ компани анх удаа гишүүдийнхээ мэдээлэл бүхий профайл хуудсуудыг сэргээн засварлах гэж байна. Нэмэлт засвар хийснээр гишүүдийн хувийн амьдралын тухай мэдээллийг илүү өргөн хүрээнд оруулах боломжтой болох бөгөөд илүү олон тооны зургийг мөн оруулах бололцоотой болох ажээ.

“Facebook”-ийн 500 сая хэрэглэгчийн профайлын системийг ирэх хэдэн сарын дотор бүрэн шинэчлэн засварлаж дуусгах юм. “Facebook”-ийг үндэслэн байгуулагч Марк Зүкерберг хийх гэж буй өөрчлөлтүүдийн талаар АНУ-ын телевизээр бүтэн цагийн нэвтрүүлгийг дамжуулсан байна.

Мөн шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчдэд илүү чухал гэж үзсэн зүйлсээ тэмдэглэж, найзууддаа санал болгох боломжтой ажээ. Түүнчлэн илүү их мэдээллийг ажлын байр болон хамт олондоо хуваалцах боломжийг бүрдүүлж өгөх юм.

Харин “Facebook”-ийн инженер ноён Уаизмэн шинэчлэлт, өөрчлөлтүүдийг алгуураар хийж, 2011 оны эхээр нийт гишүүддээ хүргэх хэрэгтэй гэдгийг онцолжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж