“Оюутолгой”-н ТУЗ хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н ТУЗ хуралдаж байна

Өнөөдөр өглөө эхэлсэн “Оюутолгой” ХК-ийн ТУЗ хуралдаан хараахан дуусаагүй байна. ТУЗ арванхоёрдугаар сарын 1-нд хуралдаад түр завсарлан өнөөдөр үргэлжлүүлж байгаа юм. Хурал Оюутолгой компанийн төв оффис байрлах “Моннис” компанийн байранд болж байгаа. ТУЗ-ийн хуралдааны ирц бүрэн буюу Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын төлөөлөл есөн хүн бүгд оролцож байгаа гэгдсэн. Гэхдээ өнөөдрийн хуралд тус ТУЗ-ийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди ирээгүй гэсэн сураг сонсогдов.

Хурлаар маргаан дэгдээгээд байгаа давуу эрхтэй хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэнэ гэж буй. Харин Оюутолгойн зүгээс ирэх жилийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, төсөв, зардлаа хэлэлцэж байгаа жирийн л нэг хурал, хардлага “эсгэх” шаардлагагүй гэж байгаа юм. Гэсэн хэдий ч яг ямар асуудал хэлэлцэж байгаа талаар албан ёсоор хариулт хэлэхгүй байна. Компанийн Олон нийттэй харилцах албанаас албан мэдээлэл өгнө гэж амласан хэвээр байна.

А.АНУ   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж