Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Алт дахин хямдрав

Долоо хоногийн эхээр 1430 ам.доллар болж, одоо цагийн рекорд тогтоогоод байсан алтны үнэ лхагва гаригт ам.долларын ханшийн өсөлтөөс болж буурсан байна. Нэг унц алт 8.51 ам.доллараар хямдарч, унц нь 1392.35 ам.доллар болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригт татварыг бууруулж, ажилгүйдлийн тэтгэмж олгох төлөвлөгөө санал болгосон нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлөх хандлага төрүүлжээ.

Мөнгөний үнэ харин төдийлөн өөрчлөгдсөнгүй. Гучин жилийн өндөрлөг болох 30.68 ам.доллар хүрч, мягмар гаригт 28 ам.доллар болсон мөнгө одоо мөн л ойролцоо үнэтэй байна. Энэ сарын 7-ны байдлаар дэлхийн хэмжээнд мөнгөний арилжаа хамгийн ихээр хийдэг санд 10,941.34 тонн мөнгөний хуримтлал байгаа гэсэн бол алтны хувьд 1,297.726 тонн болсон байдалтай байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж