“Warcraft”-ын шинэчилсэн хувилбар гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Warcraft”-ын шинэчилсэн хувилбар гарчээ

Мянга мянган хүн “World of Warcraft”(WoW)-ын хамгийн сүүлийн үеийн сайжруулсан загварыг худалдан авахаар шөнийн цагаар хүртэл урт дараалал үүсгэн дэлгүүрүүдийн гадна зогсож байна. “Cataclysm” хэмээн нэрлэгдсэн тус тоглоомын өргөтгөлийн систем нь “WoW”-д ихээхэн өөрчлөлт оруулсан байна. Түүнчлэн шинээр хоёр төрлийн тоглоомыг нэмж оруулсан ба тоглоомын дээд түвшинг ахиулж бусад олон өөрчлөлтийг хийжээ.

Арванхоёрдугаар сарын 6-нд дэлхийн эргэн тойрны тоглоомын дэлгүүрүүд шөнө дунд хүртэл ажилласан бөгөөд Германы “MediaMarkt” дэлгүүр “WoW”-ын баатруудтай ижил хувцас өмссөн хүмүүсийн дунд уралдаан зарласан байна.
“Cataclysm”-ын өргөтгөлийг “Azeroth”-д суулгасан бөгөөд чичирхийлэх хөдөлгөөнийг оруулж өгсөн нь тоглоомын ертөнцийн бүх хэсэгт өөрчлөлт оруулжээ. Арваннэгдүгээр сарын сүүлээр төлөвлөсөн ёсоор “Azeroth”-д газарзүйн  өөрчлөлтүүдийг хийжээ. Өргөтгөлийн хүрээнд тоглоомчид хүн чоно болон чөтгөрийн хоёр баатрыг нэмж оруулах боломжтой болсон бөгөөд тоглоомын түвшинг 80-аас 85 болгон өсгөсөн байна.

Газарзүйн хувьд ихээхэн өөрчлөлт оруулсан тул тоглоомчид илүү өндөр түвшинд тоглох шаардлагатай болсон байна. Дийлэнх тохиолдолд “Deathwing”-ын учруулсан сүйрлээс газар нутгуудыг аврах ёстойгоор тоглоомын функцыг зохиожээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж