Ардчилсан хувьсгалын ойд Элчин сайдуудыг урьжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Ардчилсан хувьсгалын ойд Элчин сайдуудыг урьжээ

Монгол Улсад нийт 18 орны Элчин сайд, Элчин сайдыг хэргийг түр хамаарагч гурван төлөөлөгч суудаг. Хоёр хоногийн дараа тохиох Ардчилсан Хувьсгалын баярын өдрийг угтаж Ардчилсан намынхан Монгол Улсад суугаа 18 элчин сайд, Элчин сайдын хэргийг түр хамаарагч гурав, хоёр олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийг нэг дор цуглуулан хүндэтгэлийн хүлээн авалт хийх гэнэ.

Ардчилсан хувьсгалын үрээр Монгол улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах болсон гэдэгтэй маргах хүн үгүй. Ардчилсан хувьсгалын үр дүнд Монголд олон зүйл ирсний нэг гадаад улсад чөлөөтэй зорчих эрх бүхий гадаадад паспорттой болсон явдал. Элчин сайдуудтай хийх уулзалт ч Ардчилсан намаас тогтмол зохион байгуулагддаг уулзалтын нэг бөгөөд энэ удаа Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баяраа угтаж, байнгын харилцаатай байдаг Элчин сайдуудтай нэгэн үдшийг өнгөрөөх аж.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж