Р.Мөнхсайхан Б.Жаргалсайханы тулаан

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Р.Мөнхсайхан Б.Жаргалсайханы тулаан

Ангийнхаа хамгийн хөөрхөн охин байсан жүжигчин Г.Урнаад ангийнх нь эрэгтэй хүүхдүүд бүгд л захиа илгээдэг байсан гэдэг. Тэр дундаа рок мангас Р.Мөнхсайхан, жүжигчин Б.Жаргалсайхан хоёр Г.Урнаагийн араас хамгийн идэвхтэй гүйдэг банди нар байжээ.

Ямар сайндаа л Г.Урнаатай үерхэхийн тулд ангийнх нь банди нар тойргоор зодолдоод хэн дийлсэн нь үерхэнэ хэмээн тохиролцож байсан гэнэ. Энэ тулаанд жүжигчин Б.Жаргалсайхан ялж, хөөрхөн Г.Урнаатай үерхэх болсон байна. Ингэж л Монголын драмын урлагийн сайхан хосууд маань нэг нэгнээ хайрласан гэдэг. Өдгөө энэ хос 25 жил хамт амьдарч, гурван хүүхдийн эцэг эх болжээ. Тэд өнгөрсөн амралтын өдөр мөнгөн хуримаа хийсэн бөгөөд рок мангас Р.Мөнхсайхан анхны хайртаа баглаа дүүрэн улаан сарнайг бэлэглэв.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж