Ирэх онд газрын тосны үнэ 100 ам.доллар байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Ирэх онд газрын тосны үнэ 100 ам.доллар байна

Энэ онд 70-80 ам.долларын хооронд арилжаалагдаж байгаа баррель нефтийн үнэ долоо хоногийн эхээр 90 ам.доллараас давсан билээ. Энэ нь Европт цочир хүйтэрч байгаа болон хөгжиж буй зах зээлүүдийн хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой юм. Томоохон банкуудын зүгээс хар алтны үнэ 2011 онд 100 ам.доллар хүрэх нь бараг тодорхой гэж үзэж байгаа юм. Дэлхийн эдийн засаг Их хямралаас хойшхи хамгийн хүнд үеийг даван туулахаар оролдож байгаа энэ үед нефтийн үнийн өсөлт муугаар нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.

Шатахуун экспортлогч орнуудын ОПЕК байгууллага энэ бямба гаригт Эквадор улсад хуралдах юм. Энэ хурлаас даваа гаригт 92 ам.доллах болсон Брент нефтийн үнийг “боломжийн” гэсэн дүгнэлт хийх магадлал өндөр байна. 2008 оны дундуур нефтийн үнэ бараг 150 ам.доллар хүрч байсантай харьцуулахад одоогийн үнэ тийм ч их бус. Гэхдээ хямралаас өмнө баррель нефть дунджаар 65 ам.доллар байсан гэж бодоход бас өөр.

ОПЕК-ийн хувьд нефтийн одоогийн үнэ дэлхийн эдийн засгийн сэргэлттэй холбогдуулан харьцангуй таарсан хэмжээ гэж үзэж байгаа юм. Энэ оны хэмжээнд дэлхий нийтийн эдийн засгийн өсөлт 4.8 хувь байх төлөв харагдаж байна. Сүүлийн гучин жилийн турш 3.3 хувийн өсөлттэй байсан гэж бодохоор эдийн засаг маш сайн байгаа гэсэн үг юм.

Гэхдээ эрчим хүчний үнэ нэмэгдэж байна. “Sociйtй Gйnйrale” банкны тооцоолсноор одоогийн нефтийн өндөр үнэ нь ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлж, цаашлаад 2007-2008 он буюу дэлхий нийтийг хамрасан хямралын өмнөх үед хүргэх аюултай байна. Ямартай ч нефтийн үнэ 90 ам.доллараас илүү байхаар байгаа гэж “Financial Times” бичиж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж