Хүйтэн жижиг бизнест муугаар нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Хүйтэн жижиг бизнест муугаар нөлөөлж байна

Европт их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарч буй нь компаниудын үйл ажиллагаа, тэр дундаа жижиг бизнесийн салбарт хүчтэй нөлөөлж байгаа тухай Эдийн засаг, бизнесийн төвөөс ВВС агенлагт мэдээлсэн байна. Их Британид л гэхэд 800-900 жижиг компаниуд хүйтнээс болж алдагдал хүлээх дээрээ тулжээ. Бар, ресторан зэрэг байнгын мөнгө эргэлдэж байх ёстой газрууд хамгийн ихээр хохирч байгаа гэнэ.

Эдийн засаг, бизнесийн төвийн захирал Дуглас МакУиллиамсийн мэдээлснээр Их Британийн эдийн засгийн тавны нэг нь үүнд өртөж, өдөрт нэг тэрбум паундын алдагдал хүлээж байгаа гэсэн бол Хувийн бизнесийн форумын захирал Крис Горман нийт ажиллах хүчний 10 хувь нь л үүнд өртсөн бөгөөд өдөрт дунджаар 250 сая паундын алдагдал үүсч байгаа гэв.

Түүнчлэн барилгын салбарт байдал мөн сайнгүй байгаа юм. Цаг агаар дулаартал ихэнх барилгууд зогсоод байгаа гэнэ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж