Япон технологийн эрэлт дахин багасчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Япон технологийн эрэлт дахин багасчээ

Үйлчилгээний салбарын хэрэгцээ буурч байгаагаас Японы машин, технологийн захиалга аравдугаар сард дахин буурсан байна. Экспортод тулгуурласан эдийн засагтай энэ орны санхүү, эдийн засгийн байдал доройтож буйгийн бас нэг шинж тэмдэг энэ боллоо хэмээн “Bloomberg” агентлаг мэдээлэв. Үйлдвэрүүдийн захиалга есдүгээр сартай харьцуулахад 1,4 хувиар буюу шинжээчдийн тооцоолж байснаас хэд дахин илүү хэмжээгээр буурсан байна. Энэ нь 2008 оны гуравдугаар сараас хойшхи хамгийн том уналт болсон гэж Токио хотоос мэдээлсэн байна.

Иенийн ханш 2010 он гарснаас хойш даруй 11 хувиар өссөн нь тус улсын гадаад худалдаанд муугаар нөлөөлж байгаа юм. Японд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаадын хэрэглэгчид худалдан авахад үнэтэй болж буйгаас зарим компаниуд хилийн чанадад үйлдвэрлэлт эрхлэхээр болж байна. Тухайлбал “Mori Seiki” хэмээх машины хэрэгсэн үйлдвэрлэгч компани Калифорни мужид үйлдвэр нээхээр таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болж байгаа юм. Үүн дээр нэмээд зээл олголт ч буурч байна. Японы дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн улиралд 0,9 хувиар буурах төлөв харагдаж байгаа гэж эдийн засагчид үзэж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж