Шилдгүүд шинэ оноо Хайнаньд угтана

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Шилдгүүд шинэ оноо Хайнаньд угтана

2009-2010 оныг Орхон аймаг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил, “Цэвэр орчин бүрдүүлэх жил” болгож олон төрлийн ажил зохион байгуулаад байна. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр цех, хэсгүүдийнхээ дунд “Байгаль орчин, ногоон бүс” уралдаан зарласан юм. Уралдааны хугацаанд цех, хэсгүүд хүлэмж байгуулж, мод, цэцэг, жимс ногоо тарьжээ.    Хоёр жилийн хугацаатай зохион байгуулагдсан уралдааны дүн гарч шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанд идэвхтэй оролцож хамт олноо сайн зохион байгуулсан Авто тээврийн байгууллагын Тээврийн технологийн хэсгийн дарга З.Шарав, Цахилгаан цехийн цахилгаанчин М.Цэнд-Аюуш, Мэдээлэл сурталчилгааны албаны сэтгүүлч Я.Энхтуяа, “Уурхайчин” соёлын ордны үйлчлэгч Д.Цэрэндолгор нарын долоон хүн БНХАУ-ын үзэсгэлэнт Хайнаньд амрах эрхээр шагнууллаа. Тэд шинэ оноо Хайнаньд угтах юм. Мөн 10 хүнд Монголын үзэсгэлэнт газруудаар аялах эрх авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж