
Меделси сайд “Онц байдал тогтоон мөрдөж ирсэн он жилүүд ойрын үед өнгөрсөн үеийн үйл явдал болно” гэж Францийн Europa 1 радио станцийн сувагт мэдэгджээ. Алжирийн ерөнхийлөгч Абделазиз Бутефлика улс орны хэмжээнд тогтоосон онц байдлыг цуцлах өдөр “тун удахгүй ирэх болно” гэж бас ярьжээ.
Алжир улсад 1992 оноос эхлэн онц байдал тогтоосон бөгөөд Египет, Тунис улсад болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаантай адилхан Алжир хотын оршин суугчид өнгөрөгч бямба гаригт гудамжин гарч, олон жил мөрдөж ирсэн онц байдлыг цуцлахыг гол шаардлагаа болгосон байна.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг