Цэргүүд үүргээ сайн гүйцэтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Цэргүүд үүргээ сайн гүйцэтгэж байна

Орхон аймгаас эр цэргийн албанд татагдаж Дорноговь аймгийн Зүүнбаянгийн зэвсэгт хүчний ангид үүргээ сайн гүйцэтгэж байна гэж Орхон аймгийн Цэргийн штабын офицер, дэд хурандаа Л.Болд хэллээ. Орхон аймгийн Цэргийн штабын бүрэлдэхүүн, цэргийн ар гэрийн төлөөлөгчид саяхан тус аймгаас цэрэгт татагдсан хөвгүүдээ хэрхэн албаа хааж байгаатай нь танилцаад ирсэн аж.

Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын мэндчилгээг цэрэг дайчдад дамжуулж, албаа үлгэр жишээ хааж байгаа цэргүүдэд гарын бэлэг гардуулжээ. Мөн цэргүүдэд ар гэрээс нь ирүүлсэн илгээмж, захидлыг хүлээлгэн өгч, аймгийнхаа хөгжил дэвшил, ололт амжилтыг харуулсан баримтат кино үзүүлсэн байна. Ийнхүү аймгийн ЗДТГ, цэрэг, иргэний харилцааг хөгжүүлэх, батлан хамгаалах салбарын мэдээ, мэдээллийг ил тод  нээлттэй хүргэхэд чухал алхам, шинэлэг ажил боллоо гэж дэд хурандаа Л.Болд онцолж байв.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж