Цэнгээнт шоунд оролцохоор 50 гаруй хүн бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Цэнгээнт шоунд оролцохоор 50 гаруй хүн бүртгүүлжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордон, Залуучуудын холбоо, Мэдээлэл сурталчилгааны алба хамтран “Авдраа уудалъя” уралдаант цэнгээнт шоу явуулж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. “Америкийн шүтээн” хэмээх үзэгчдийн сэтгэл татсан шоуны хэлбэрийг ашиглан энэхүү уралдааныг “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсадын дунд зохион байгуулж байгаа юм.

Хоёр сая төгрөгийн шагналын сантай уг шоунд дуу, хөгжим, цирк, гар урлалын зэрэг урлагийн төрөл жанруудаар хүссэн хүн бүр оролцож өөрийнхөө авьяасыг нээн илрүүлэхэд уралдааны зорилго оршиж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар 50 орчим хүн бүртгүүлж эхний шатны шалгаруулалт амжилттай болж байна гэж “Уурхайчин” соёлын ордны найруулагч, СТА Д.Одончимэг ярилаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж