“МАН гэдэг нь манай нам”

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“МАН гэдэг нь манай нам”

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд 1000 ахмадтай уулзалт зохион байгуулжээ. Өмнө нь ч тэрбээр Соёлын төв өргөөнд ахмад гишүүдтэйгээ уулзалт зохион байгуулж байсан юм.

С.Батболд даргын сэтгэлийг өнөөдөр хамгийн их зовоосон зүйл нь ахмадууддаа намынхаа нэрийг таниулах асуудал болоод байгаа аж. Ахмад гишүүдтэйгээ зориуд уулзалт зохион байгуулж “МАН гэдэг нь манай нам шүү. МАХН гэж хуучин нэрээрээ андуурав аа. МАХН гэсэн нэр дор хэдэн хүн бий. Тэдэнтэй нийлж болохгүй шүү” хэмээн захиж явдаг болжээ. МАН-ын дарга нар уулзалт дээр гавьяат цолтой, өөрийн гарын хэдэн ахмадаар МАН гэсэн нэрээ сэргээсэнд талархаж байгаа тухай үг хэлүүлж, үг хэлэх гэсэн жирийн гишүүддээ зөвшөөрөл өгөхгүй байсан талаар зарим хүн МАХН-ын түр штаб дээр ирж гомдол мэдүүлж байв.

Ийнхүү МАН-ын дарга нар МАН, МАХН-ын дунд төөрч эргэлзсэн гишүүддээ ухуулга хийх гэж цаг заваа бардаг болжээ.

Д.Оюу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж