Өнчин хүүхдүүд ээжүүдийг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Өнчин хүүхдүүд ээжүүдийг баярлуулав

“Эрдэнэт” үйлдвэрийн бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төвийн хүүхдүүд саяхан Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Төрөх, эх барихын тасагт очиж өөрсдийн хийсэн цай, хоол, урласан зүйлээ тэнд хэвтэж эмчлүүлж байгаа эмэгтэйчүүд, бас дөнгөж төрсөн эхчүүдэд гардуулан өгч, эрүүл энх, аз жаргалыг хүслээ.

    Эхийн хайр амсаагүй өсч хүмүүжиж байгаа тэдгээр хүүхдүүд ээж хүний эгэлгүй гавьяаг хүндлэн ийнхүү сэтгэлээ илчилсэн байна. Цаг ямагт бусдын хайр халамжинд байж, бэлэг дурсгал авдаг хүүхдүүд төрсөн эх, өвдсөн ээжүүдийг баярлуулсандаа их л урамтай, баяртай байлаа. Мөн хүүхдүүдийг ээжүүдтэй уулзаж явах тэрхэн зуур төрөх тасагт хоёр ихэр хүүхэд мэндэлсэнд ихэд бэлэгшээж байв. Өнчин хүүхдийн “Энэрэл” төв нь байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн 100 хувийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж