Хичээлийн шинэ байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ байртай боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “Ирээдүй 21 дүгээр зуун” ахлах цогцолбор сургууль 928 хүүхдийн хичээлийн байрны нээлтээ хийв. Хичээлийн байрыг “Хөвсгөл геологи” компаний хамт олон сүүлийн үеийн шинэчилсэн зургийн дагуу, чанарын өндөр төвшинд стандартын барилгын материалыг ашиглан хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгчээ. Тус сургууль 11 жилийн өмнө гал голмотоо бадрааж байсан бол өвлийн дунд сарын шинийн нэгний балжиннямтай билэгт сайн өдөр хичээлийн байрныхаа нээлтийг хийлээ.

Нээлтэнд УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн, Аймгийн засаг дарга Л.Цэрэнжав болон орон нутгийн удирдлагууд, багш сурагчид, эцэг эхчүүд оролцлоо. Монгол Улсын гавъяат багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан  Лхагвасүрэн захиралтай  “Ирээдүй” цогцолбор сургууль нь байгалийн ухаан, математик хэлний чиглэлээр гүнзгийрүүлсэн, ардын урлагийн мэргэжлийн, комьютерийн өргөтгөсөн сургалттай, хичээлийн дөрвөн байр, 25 компьютер бүхий мэдээлэл зүйн аймгийн тулгуур хоёр кабинет, мэдээлэл технологийн лаортори, 17 мянган номтой цахим номын сан, зургаан настай суралцагчийн иж бүрэн хоёр кабинет, үсчин гоо сайхны дадлагын кабинеттай, халуун ус, душтэй хамгийн сүүлийн үеийн тохилог орчинд  1700 гаруй суралцагчидтай хичээллэж эхэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж